Хакухо М.Даваажаргал: Эх нутагтаа ирээд, аав ээждээ үнсүүлэх сайхан байна

Д.Тулга / Спорт

Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакухо Мөнхбатын Даваажаргал 33 удаа түрүүлэн, Японы эзэн хааны цом хүртсэн. Тэрээр өчигдөр эх орондоо хүрэлцэн ирлээ. Хакухо Даваажаргал угтан авсан элэг нэгт монголчуудтайгаа сэтгэгдлээ хуваалцахдаа “Юуны өмнө Японы домогт их аваргын рекордыг эвдээд ард нь гараад, эх нутагтаа ирж байгаа нь сайхан байна. Аав ээжийнхээ нүдэн дээр 33 дахь түрүүгээ авлаа. Эх нутагтаа ирээд аав ээждээ үнсүүлэх сайхан байна. Энэ сайхан хүч хөдөлмөр, өөрийнхөө урсгасан хөлс, нулимс, цус тэр бүхнийг үнэлүүлж байгаа. Тэр дундаа аав, хүү хоёр Хөдөлмөрийн баатар болсон түүх Монголд байтугай дэлхийд байхгүй байх гэж бодож байна. Сайхан, баяртай байна. Хоёр хоногийн дараа энэ сайхан сэтгэгдлээ та бүхэнтэй хуваалцана гэж бодож байна” гэв. Тэрээр цагаан сарын баяр өндөрлөтөл эх орондоо байх бөгөөд олон зүйл хийхээр төлөвлөөд байгаа аж.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.