Пакистаны дунд сургуулийн багш нарыг галт зэвсэг хэрэглэхийг зөвшөөрчээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Өнгөрсөн 12 дугаар сард Талибаны зэвсэгт босогчид Пакистаны Пешавар мужийн сургууль дээр халдлага зохион байгуулж, 150 хүний аминд хүрсэн хэрэг гарсан. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь сургуулийн сурагчид байсан юм. Энэ хэрэг гарснаас хойш Пакистаны Засгийн газар халдлага, түрэмгийллээс хамгаалахын тулд дунд сургуулийн багш нарыг галт зэвсэг хэрэглэхийг зөвшөөрсөн шийдвэр гаргажээ.

Харин дунд сургуулийн багш нар дээрх шийдвэрийг хүчтэй эсэргүүцэж байгаа төдийгүй боловсролын системд харшилсан үйлдэл хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ сургуулиудыг өндөр хашаа, өргөст тортой болгож, нууц камер суулгая гэсэн санал гаргажээ. Орон нутгийн удирдлагууд өнгөрсөн долоо хоногт дээрх шийдвэрийг багш нарт танилцуулсан байна.

М.АМАРЖАРГАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.