Тендерийн урилга: Ойн хөнөөлт шавьж, өвчинтэй тэмцэх бодис нийлүүлэх

Д.Тулга / Шинжлэх Ухаан

Тендер шалгаруулалтын нэр: "Ойн хөнөөлт шавьж, өвчинтэй тэмцэх бодис нийлүүлэх”

Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-2015/Э006

Худалдан авах ажиллагааны газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Ойн хөнөөлт шавьж, өвчинтэй тэмцэх бодис нийлүүлэх" тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү барааны тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.meps.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушөалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт эохион байгуулах журам”-ын /www.e-procurement.mn дээр байгаа/ дагуу зохион байгуулж байна.

Тендер нь дараах багцтай:

Багц 1: Ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажилд хэрэглэх bacillus thuringlensis var kurstakio омгийн ЭНТОМОТОКСИН болон түүнтэй дүйцэхүйц бэлдмэл худалдан авах ОХШӨТ-2013-1

Багц 2: Ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажилд хэрэглэх bacillus thuringlensis var kurstakio омгийн ЛЕПИДОЦИД болон түүнтэй дүйцэхүйц бэлдмэл худалдан авах ОХШӨТ-2013-2

Багц 3: Ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажилд хэрэглэх ЭМАМЕКТИН БЕНЗОАТ 0,5% болон түүнтэй дүйцэхүйц бэлдмэл худалдан авах ОХШӨТ-2014-3

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой, Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн хугацаанд хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой ззэлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 40 хувиас багагүй байх

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 50%-аас багагүй байна.

Ижил төстэй ажлын туршлага: Сүүлийн 2 жил буюу /2012,2013,2014/ онуудын аль нэг жилд ижил төстэй бараа нийлүүлсэн байх

Санхүүгйн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим систем Татварын ерөнхий газрын татвар төлөгчдийн мэдээллийн сангаас тендерт оролцогчдын татвар төлөлт, санхүүгийн тайлангаас сүүлийн 2 жил /2013, 2014/ оны шаардлагатай мэдээллийг шалгана.

Уг ажлыг гүйцэтгэхэд тусгай зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай эсэх: "тийм

Тендерт оролцогч нь ургамал хамгаалахад ашиглах бодисыг үйлдвэрлэх, импортлох, худалдах тустай зөвшөөрөлтэй байна

Тендерийн хамт: Багц 1. 9,000,000 (есөн сая) төгрөг, Багц 2. 7,162,500 (долоон сая нэг зуун жаран хоёр мянга таван зуу) төгрөг, Багц 3. 2,437,800 (хоёр сая дөрвөн зуун гучин долоон мянга найман зуу) төгрөгийн тендерийн баталгааг ирүүлнэ. Тендерийг 2015 оны 04 дүгээр сарын ОС-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цаг 20 минутанд Худалдан авах ажиллагааны газрын Тендерийи нээлтийн өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй. Дотоодын давуу зрх тооцно. /Сангийн сайдын 2007 оны 3 дугаар сарын 30-ний өдрийн 81 дүгээр тушаалын гураадугаар хаасралтад заасан Тендерт оролцогчид даауу эрх олгох аргачлал”-ын дагуу тооцно/

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно Засгийн газрын хэрэгжүүлэтч агентлаг

Худалдан авах ажиллагааны газар, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 80/1, Нэг цэгийн үйлчилгээ,

утас: 70111090, 70009991. www.e-tender.mn www.meps.gov.mn, www.e-procurement.mn


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:34:36

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:34:35


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.