В.Путин: ОХУ өөрийн хүчээр эдийн засгийн хүндрэлийг давж чадна

Д.Тулга / Гадаад мэдээ

putinЭнэ сарын 21-ний өдөр буюу өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Засгийн газрын хурал дээр “ОХУ өөрийн хүчиндээ түшиглэж, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг бүрмөсөн даван туулж чадна” гэж мэдэгджээ. Түүний өгүүлж буйгаар, 2008 онд олон улсын банк санхүүгийн хямрал эхлэх үед, ОХУ-д маш их дарамт нүүрлэсэн бөгөөд олон улсын ямар нэгэн байгууллагаас ОХУ-ын банк санхүүгийн байгууллагад зээл олгоогүй аж. Гэвч ОХУ өөрийн хүчиндээ түшиглэж, хямралыг даван туулсан. Одоо ч урьдын адил өөрийн хүчиндээ түшиглэж бүх асуудлыг зохицуулж чадна.

Эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахдаа, зах зээлийн эдийн засгийн зарчмыг баримталж, зах зээлийн арга барилыг ихээр ашиглана. Түүнчлэн ОХУ-ын засгийн газар нийгмийн халамжид зарцуулж буй хөрөнгө мөнгөө өчүүхэн ч багасгахгүй учир тогтсон хугацаандаа иргэдэд хүрэх болно гэжээ. ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны сүүлийн үеийн төсөөллөөр, нефтийн үнэ баррель тутамд 40-60 ам долларын хооронд байвал 2015 онд ОХУ-ын дотоодын үйлдвэрлэлийн ерөнхий өртөг хумигдаж 3-5 хувьд хүрэх аж.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.