Таэквондогийн улсын аваргууд тодорлоо

Д.Тулга / Спорт


Олимпийн Таэквондогийн насанд хүрэгчдийн 22 дахь удаагийн УАШТ спортын төв ордонд энэ сарын 24-25-нд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд “Алдар” спорт хороо, ҮБТДС, “Арслан”, “Олимп”, “Эрд хуул”, “Нэгэн бүл”, Налайх, Багануур дүүрэг, “Харцага” клуб мөн 11 аймгийн нийт 190 тамирчин эрэгтэйчүүдийн найм, эмэгтэйчүүдийн зургаан жинд өрсөлдлөө.

Тус тэмцээний шилдэг шүүгчээр О.Хос-Эрдэнэ, дасгалжуулагчаар Г.Анхбаяр, Б.Насанбаяр (Эрэгтэй), Г.ОюунЭрдэнэ (эмэгтэй) нар шалгарлаа. Багийн дүнгээр “Алдар” спорт хороо 69 оноогоор илүүрхэж тэргүүн байрын эзэд болж, ҮБТДС 58, Орхон аймаг 50 оноогоор удааллаа.

Эмэгтэй:

-46 кг: 1.Ө.Номинзул (Харцага) 2. Б.Оюунчулуун (Олимп) 3.Б.Дуулиан(Дорнод), Э.Эрдэнэсүрэн (Хөтөл)

-49 кг: 1.С.Янжинлхам (Алдар) 2. М.Сувд-Эрдэнэ (Сэлэнгэ) 3.П.Номинчимэг (Хөтөл), Б.Энхжаргал (Ховд)

-53 кг: 1. Г.Оюун-Эрдэнэ (Алдар) 2. Б.Мөнхтуяа (Харцага) 3.Б.Баасанханд (Орхон), Э.Энхчимэг (Эхлэл)

-57 кг: 1.Р.Алтантуяа (Орхон) 2.Б.Эрдэнэсүрэн (Ховд) 3.Э.Ганцэцэг (Дорнод), З.Оюунтөгс (Эхлэл)

-62 кг: 1.Э.Хишгээ (ҮБТДС) 2. С.Уранбилэг (Хөтөл) 3. У.Ханд (ҮБТДС), Н.Хулан (Багануур)

Таеквондогийн

1.Ж.Баянжаргал(ҮБТДС) 2.С.Нямсүрэн (Зүүн хараа) 3.У.Ичинхорлоо (Эхлэл), Д.Ангирмаа (Налайх)

Эрэгтэй:

-50 кг: 1.Э.Буяншагай (Олимп) 2. М.Энхжаргал (Дорнод) 3.М.Мөнхбат (Хөтөл), Ц.Түвшинзаяа (Харцага)

-54 кг: 1. Б.Буянтулга (Дорнод) 2.Б.Гандорж (Хөтөл) 3.Д.Амгаланбаяр (Харцага), Б.Батхүү (ҮБТДС)

-58 кг: 1.М.Түмэнбаяр (Алдар) 2.Б.Батбилэг (Дархан) 3. Ү.Ган-Эрдэнэ (ҮБТДС), М.Мөнхням (Орхон)

-63 кг: 1.М.Билгүүн (Алдар) 2.С.Үржинжав (Орхон) 3.А.Нацагдорж (Алдар), Р.Чинбаатар (Харцага)

Д.ТҮВШИН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.