Үндэсний супер лигийн бүх оддын тоглолтын тов гарлаа

Д.Тулга / Спорт

Өнөөдөр МҮСБХ-ны удирдлагууд, Үндэсний супер лигийн тамирчин дасгалжуулагч, легионер тоглогчдын төлөөлөл тун удахгүй эхлэх бүх оддын тэмцээнийхээ талаар сэтгүүлчдэд мэдээллээ. Энэ жил гурав дахь удаагаа супер лигийн шинэ улирлыг зохион байгуулж буй бөгөөд 2014-2015 оны улирлын тоглолтод 11 баг хоёр тойрог өрсөлдөж эхний тойрог өндөрлөсөн. Хоёрдугаар тойргийн тоглолтууд Буянт-Ухаа шинэ спортын ордонд үргэлжилсээр байгаа билээ. Хурлын үеэр тэд бүх оддын тоглолтоо энэ сарын 30-31, хоёрдугаар сарын нэгний ням гарагт тус тус хийхээр болсон талаараа мэдэгдсэн юм.

Энэ жилийн 11 баг тус бүр гурван легионертой тоглож байна. Нийтдээ супер лигт 33 легионер тоглож байгаагийн 28 нь одоо тоглож буй. Мөн тэдний 26 нь АНУ-ын легионерууд байгаа юм. Энэ жилийн дээд лигийн тоглолтын бас нэг онцлог нь багууд эхний улирлаас гадаад тоглогчидтойгоо тоглосон. Мөн NBA-гийн гурван тоглогч манай улсад газардсан билээ.

"Бүх оддын долоо долоо хоног-2015" /тэмцээний төрлүүд/

Нэгдүгээр сарын 30 /Баасан гараг 14:00 цагаас/

  • 15 дахь удаагийн Оюутны лигийн Бүх Оддын тоглолт
  • Монголын залуучуудын шигшээ баг vs Залуу легионер тамирчдаас бүрдсэн баг
  • Ур чадварын тэмцээн
  • Гурван онооны шидэлтийн тэмцээн
  • SLAM DUNK-ын тэмцээн

Нэгдүгээр сарын 31 /Бямба гараг 13:00 цагаас/

  • Үндэсний супер лигийн статистик үзүүлэлтээр тэргүүлсэн тоглогчид болон легионер тоглогчдоос бүрдсэн баг тамирчид хоёр баг болон өрсөлдөнө
  • Ур чадварын тэмцээн
  • Гурван онооны шидэлтийн тэмцээн
  • SLAM DUNK-ын тэмцээн

Хоёрдугаар сарын 1-ний /ням гараг 13:00 цагаас/

  • Монгол Улсын Үндэсний шигшээ баг vs Легионер тамирчдын халз тулаан

Б.БУРМАА


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:46:53

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:46:53


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.