Таксины жолоочийг 22-25 насны эрэгтэй, эмэгтэй хоёр хөнөөсөн бололтой

Д.Тулга / Нийгэм

tsagdaaЭнэ сарын 6-ны үүрийн 04-05 цагийн хооронд 22 настай таксины жолооч М гэгч нь Сонгинонхайрхан дүүргийн нутаг, 26 дугаар хороонд байрлах Улаанчулуутын хогийн цэгийн манаачийн байранд хүзүүндээ хутгаар хэрчүүлсэн, цээж хэвлийдээ хутгуулсан байдалтай тусламж хүсч иржээ. Улмаар түүнийг ГССҮТ-д хүргэсэн боловч шархаа даалгүй нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Гэмт этгээдүүд М-ийн биед халдаж, эд зүйлийг нь дээрэмдэн, улмаар УНЗ 22-17 гэсэн улсын дугаартай хар хөх өнгийн Toyota will автомашиныг нь авч зугтжээ. Тус машиныг өчигдөр 17.00 цагийн үед Налайх дүүргээс олдсон байдаг.

Цагдаагийнхан таксины жолоочийн аминд хүрсэн сэжигтнүүдийг урьдчилсан байдлаар тогтоожээ. Дээрх хэргийг 1990, 1993 оны эрэгтэй эмэгтэй хоёр үйлдсэн байж болзошгүй байгаа аж. Сэжигнүүдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.