Нигерт жил бүр архи устгах аян өрнүүлдэг байна

Д.Тулга / Гадаад мэдээ

Нигер улсын Кано хотод лалын шашны “Коран”судрын дагуу 240 мянган шилтэй архи, согтууруулах ундаа устгалд оруулжээ. Энэ нутагт архи хэрэглэх нь лалын шашны ёсонд байж боломгүй гэж сүүлийн үед үзэх болсон байна. Энд 2001 оноос эхлэн согтууруулах ундааг хориглосон боловч зочид буудал, христийн шашинтай хорооллууд нууцаар хэрэглэсээр байгаа аж.

Тус хотын цагдаа нар жил бүр олон нийтийг хамруулан архи устгах аян зохион байгуулдаг бөгөөд нууц хэрэглээг зогсоохыг эрх баригчдад анхаарууллаа. Газрын тосоор баялаг энэ орны өмнөд хэсэгт христийн шашинтнууд, харин хойд мужуудад лалын шашинтнууд ноёрхдог байна. Нигерийн 37 мужийн 9-д нь “Коран” судрын хууль үйлчилдэг ажээ.

Б.ЦЭЛМЭГ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.