“Korean Air” онгоцуудаа худалдахаар болжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

ongots

БНСУ-ын агаарын тээврийн “Korean Air” компани ирэх гурван жилийн хугацаанд 44 онгоцоо худалдана гэх мэдээлэл олон улсын хэвлэлээр цацагдаж эхэлжээ. Хямд үнэтэй агаарын тээврийн компаниуд зах зээлд орж ирснээр БНСУ-ын агаарын тээврийн гол компанийн орлого хоёр жил дараалан буураад байгаа аж.

“Korean Air”-ийн мэдээлснээр, өнгөрсөн онд олон улсын нислэгээр 16.6 сая зорчигч үйлчлүүлсэн нь өмнөх оноос 0.3 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Үүний улмаас олон улсын нислэгийн зах зээлд тус компанийн эзлэх хувь 29.2 хувь болтлоо буурсан гэсэн үг. Түүнчлэн дунд болон ойрын зайн тээврийн зах зээл дэх хувь хэмжээ нь ч мөн буурсан үзүүлэлттэй гарсан байна. Үүнээс гадна тус компани өр төлбөрөө гүйцээж, санхүүгийн байдлаа сайжруулахын тулд хувьцаанаасаа 455 сая ам.долларын багцыг борлуулахаар шийдвэрлэжээ.

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.