Тендерийн урилга: Байрны орц дундын ногоон байгууламж хийх

Д.Тулга / Байгаль орчин

Огноо: 2015.03.09

Тендер шалгаруулалтын нэр: “1 дүгээр хороо 1, 4, 25, 33 дугаар байр, 2 дугаар хороо 26 байр, 3 дугаар хороо 10 дугаар байрны орц дундын ногоон байгууламж хийх”

Тендер шалгаруулалтын дугаар: СБД-ХААА/ОНХС15-001

Захиалагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос дүүргийн “1 дүгээр хороо 1, 4, 25, 33 дугаар байр, 2 дугаар хороо 26 байр, 3 дугаар хороо 10 дугаар байрны орц дундын ногоон байгууламж хийх” тохижилтын ажил гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлийг 100 000 /нэг зуун мянга/ төгрөгөөр худалдан авч болно.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.

Банкны нэр: Төрийн сан банк

Дансны дугаар ₮: 200651009

Гүйлгээний утга: Тендер шалгаруулалтын дугаар, оролцогч компаний нэрийг бичнэ.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

- Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн буюу 2013, 2014 оны борлуулалтын орлогын нийлбэр нь 100,000,000 төгрөгөөс багагүй байх.

- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож байгаа үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх

- Ижил төстэй ажил байвал зохих хугацаа: Сүүлийн 2 жил /2013, 2014 он/

Сүүлийн 2 жил буюу 2013 болон 2014 онд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын дүнгийн нийлбэр нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.

- Баталгаажсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил /2013, 2014/

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм. Үүнд :

- 2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилтын ажил гүйцэтгэх зөвшөөрөл /Хуулбар хувийг нотариатаар баталгаажуулсан байх/

Тендерийн хамт 3 799 000 /Гурван сая долоон зуун ерэн есөн мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2015 оны 04 дүгээр сарын 09-ний 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 10.30 цагт Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны 6 давхар 606 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо,
Денверийн гудамж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр
2 дугаар давхар 205 тоот Худалдан авах ажиллагааны алба
мэргэжилтэн Э.Мөнхтогтох. Утас:7010-7632


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.