С.Баярцогтыг гүтгэсэн гэв

Д.Тулга / Улстөр

garamgaibaatarУИХ дахь АН-ын бүлэг хуралдсаны дараа бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж нар мэдээлэл хийлээ. АН бүлгийн хурлаараа УИХ-ын дарга З.Энхболдын мэдээллийг сонсчээ. Тэрээр Үндэсний статистикийн хорооны дарга, АТГ-ын дэд дарга болон Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн томилгооны талаарх мэдээллийг танилцуулсан байна. Мөн Цагаан сараас өмнө УИХ-ын чуулганаар хэлэлцэх хуулийн төслийн жагсаалтын талаар мэдээлжээ.

Дараа нь Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн Гацууртын ордоос төр хувь эзэмших тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар танилцуулсан байна. 2015-2016 онд төрийн өмчийг хувьчлах жагсаалт гарчээ. Үүнийг АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцээд, хувьчлах нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн УИХ-ын нэр бүхий гишүүд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг татварын мөнгийг хууль бус зүйлд зарцуулсан гэж үзэн огцруулах бичгийг өргөн бариад буй. АН-ын бүлэг уг асуудлыг хэлэлцээд гүтгэлэг гэж үзэж байгаагаа мэдэгдлээ. Мөн 17 тэрбум төгрөгийн урьдчилгаа 455 сая төгрөгийг АНУ-ын хуулийн фирм рүү шилжүүлсэн гэсэн мэдээлэл гарсан ч үгүйсгэв.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.