Вьетнамын элчингээс мэдээлэл хийв

Д.Тулга / Нийгэм

Олон нийтийн сүлжээгээр тараад буй вьетнам авто засварын ажилчдын зураг, бичлэгээс үүдэн монгол залуучуудын уг асуудалд шүүмжлэлтэйгээр хандаж байгаа билээ. Хуулийн дагуу гомдол гаргасан тохиолдолд цагдаагийн байгууллагынхан шалгалт хийх боломжтой гэснийг иргэд буруу ташаа ойлгож асуудлыг өөрсдөө шийдвэрлэх арга замыг сонгож болохгүй гэдгийг албаны хүмүүс сануулж байлаа. Уг асуудлаар Вьетнам улсын Элчин сайдын яамны албан тушаалтан “Монгол Улсын хууль сахиулах байгууллагуудтай хамтарч, гэмт хэрэгт өртсөн иргэд байгаа эсэхийг шалгах болно. Хэрэв манай улсын иргэд гэмт хэрэгт өртсөн, гэмт хэрэгт холбогдсон бол бид арга хэмжээ авах болно. Мөн вьетнамчуудын гар утсыг хулгайлж, хувийн бичлэг, зураг зэргийг нийтэд цацсан этгээдийг шалгуулах болно” гэв.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.