Хакухо өнөөдөр Кисэносатотой барилдана

Д.Тулга / Спорт

Японы мэргэжлийн сумогийн Хацү башёд Их аварга Хакүхо М.Даваажаргал түрүүлвэл сумо бөхийн түүхэн дэх рекордыг эвдэж, Японы эзэн хааны нэрэмжит цомыг 33 дахь удаагаа хүртэн, бүх цаг үеийн манлай бөхөөр тодрох билээ. Тэрбээр 12 даваа нэг ч унаагүйгээр башёг үргэлжлүүлж байгаа юм. Өнөөдөр ёкозүна Хакүхо М.Даваажаргал озэки Кисэносатотой барилдана.

Макүчи зиндаанд барилдаж буй манай бөхчүүдээс ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 10 даваа , хоёр унаатайгаар, ёкозүна Какүрюү М.Ананд есөн даваа гурван унаатайгаа башёг үргэлжлүүлж байна. Харин сэкивакэ Ичиножёо А.Ичинноров дөрвөн даваа, найман унаснаар сэкивакэ цолоо алдахаар боллоо. Тэрбээр өнөөдөр комүсүби Точиоозантай барилдана.

Харин Тамаваши Б.Мөнх-Оргил, Токитэнкү А.Хүчитбаатар нар тавин хувийн амжилтаа үзүүлээд байгаа бол тэмцээний эхний өдрүүдэд хоёр озэки цолтонг давсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болон Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар нар 7 даваатай башёг үргэлжлүүлж байна.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:46:50

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:46:50

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.