Японы засгийн газар хэт даврагчдын нэхсэн мөнгийг өгөхөөр болжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

ислам

“Исламын улс”-ын хэт даврагчид Япон улсын хоёр иргэнийг барьцаалж8 засгийн газраас нь 200 сая ам.доллар бэлнээр нэхэмжилсэн. Япон улсын хоёр иргэн өнгөрөгч онд Сири улс руу баримтат кино хийх зорилготой яваад ор сураггүй алга болжээ. Кенжи нь 10 дугаар сард, Харуна нь 8 дугаар сард тус тус сураггүй алга болсон аж. Хэт даврагчид Япон улсын хоёр иргэн болох Кенжи Гото, Харуна Юкава нарыг барьцаалсан бичлэгээ олон нийтэд цацсаны дараа Японы ерөнхий сайд Шинзо Абэ тэдний хүсэлтийг зөвшөөрөхгүй хэмээж байсан ч ард түмнийхээ хүсэлтийн дагуу хэт даврагчдын шаардсан мөнгийг өгөхөөр болжээ.

Гэсэн ч “NHK” агентлагийн мэдээллийн албаны дарга Харуна Накажима мэдэгдэхдээ “Энэ зохион байгуулалттай ажиллагаа байж магадгүй” хэмээсэн байна. Учир нь барьцаанд байгаа Кенжи өмнө нь дүрвэгсдэд тусладаг байжээ. Мөн 2009 оноос хойш Ойрхи Дорнодод сурвалжлага хийж байхдаа ийм асуудалд орж байгаагүй тул сэжигтэй байгаа талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байна.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.