Битүүнд дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Д.Тулга / Нийгэм

hotСар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас жолооч, ард иргэддээ дараах санамж сэрэмжлүүлгийг хүргүүлж байна. Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын алба хаагчид нь “Сар шинийн баяр”-ын өдрүүдэд иргэдийн аюулгүй, амгалан тайван байдлыг хангах, гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, гудамж замд хяналт шалгалт тавихаас гадна хөдөлгөөн зохицуулж өндөржүүлсэн бэлэн байдалд уртасгасан цагаар ажиллана. Мөн олон нийтийн аюулгүй байдал хамгаалах газраас 65 алба хаагч, Улаанбаатар хотын Цагдаагийн газар дээр дадлага хийж байгаа 90 сонсогчийг ажиллах юм.

Сар шинийн баяраар замын ачаалал эрс нэмэгдэж түгжрэл саатал бий болж магадгүй учир иргэд настан буурлууддаа золголт хийхдээ бие биендээ хүндэтгэлтэй, хүлээцтэй хандах, бусдын хөдөлгөөнд саад болох газар тээврийн хэрэгслээ байршуулахгүй байх, гэр хороолол, орон сууцны хороололд замын хөдөлгөөнд оролцож яваа бол тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоолд байршуулах, тухайн айлынхаа хашаанд нь оруулж тавих зэрэг арга хэмжээг өөрсдөө авч хэрэгжүүлэх шаардлагатай юм.

Шинийн 3, 4-ний өдрүүдэд хотоос хөдөө орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгддэг тул тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулах, согтууруулах ундаааны зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзах, урсгал сөрөхгүй байх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, бага насны хүүхдийг харгалзах хүнтэй, гараас нь хөтлөн аюулгүй байдлыг хангах, зориулалтын хамгаалах суудал, хамгаалалтын бүсийг нь зүүлгэж замын хөдөлгөөнд оролцох, явган хүний гарцын тэмдэг тэмдэглэлтэй хэсгээр зөвшөөрсөн гэрэл дохиогоор зам хөдлөн гараарай.

Сар шинийн битүүний өдөр улсын дугаарын хязгаарлалт үйлчилнэ. Харин шинийн 1, 2, 3, 4-ний өдрүүдэд /2 дугаар сарын 19, 20, 21, 22/ улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас мэдээллээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.