О.Гүндэгмаа, Ч.Нарантуяа нар финалдлаа

Д.Тулга / Спорт

Монгол Улсын Буудлагын шигшээ багийн тамирчид Кувейт улсын Эзэн хааны нэрэмжит олон улсын гран при тэмцээнд өрсөлдөж байна. Өчигдөр тэмцээний эмэгтэйчүүдийн 3х20 дасгалд Хөдөлмөрийн баатар, МУГТ О.Гүндэгмаа, ОУХМ Ч.Нарантуяа нар финалджээ.

Гавьяат тамирчин О.Гүндэгмаа долоодугаар байрт, Ч.Нарантуяа зургаадугаар байрт тус тус шалгарсан байна. Тэмцээний эхний өдөр 10 метрийн хийн урт бууны дасгалд цэц мэргэнээ сорьсон манай тамирчин Ч.Нарантуяа мөнгөн медаль хүртсэн.

Дэлхийн шилдэг мэргэн буучид өрсөлддөг энэхүү тэмцээнд Монгол Улсын буудлагын шигшээ багийн тамирчид анх удаа оролцож буй юм. Кувейтийн эзэн хааны нэрэмжит тэмцээн энэ сарын 31-нд өндөрлөнө.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.