Борис Немцовтой салах ёс гүйцэтгэв

Д.Тулга / Гадаад мэдээ

Өнгөрсөн мягмар гаригт буюу өчигдөр Москвагийн Сахаровскийн төвд Борис Немцовтой салах ёс гүйцэтгэх ёслол болов. Энэхүү ёслолд оролцохоор жагсаал цуглаанд оролцож буй мэт хэдэн мянган хүн цугларчээ. Тэдний дунд талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, “РПР-Парнас” намыг хамтран удирдагч Михаил Касьянов, “Ардчилсан сонголт” намын дарга, “Солидарность” хөдөлгөөний идэвхтэн Владимир Милов, ОХУ-д суугаа АНУ-ын элчин сайд зэрэг хүмүүс байжээ. Мөн Немцовыг харж байгаагүй ч түүний үзэл бодлыг хүндэтгэдэг олон мянган хүн ирсэн аж. Түүнээс гадна холбооны болон бүс нутгийн гүйцэтгэх эрх бүхий байгууллага, парламентын гишүүд, нийгмийн идэвхтнүүд, хүний эрхийн идэвхтнүүд, "Зөв хүчний холбоо" нам, дипломат корпусын төлөөлөл, дэмжигчид ирж Немцовтой салах ёс гүйцэтгэсэн байна. Салах ёс гүйцэтгэсний дараа Немцовыг Троекуровскийн оршуулгын газарт үнэн алдартны ёс жаягийн дагуу оршуулжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.