ЭЕШ-ын цахим бүртгэл эхэллээ

Д.Тулга / Боловсрол

shalgaltӨнөөдөр 09.00 цагт улс даяар Элсэлтийн ерөнхий шалгалтын (ЭЕШ)-ын цахим бүртгэл эхэллээ. Шалгалын бүртгэл ирэх дөрөвдүгээр сарын 20-ныг дуустал үргэлжлэх юм байна. Энэ жил ерөнхий боловсролын сургуулийг 20 мянга гаруй сурагч төгсөх аж. Өнгөрсөн жилийн төгсөгчтэй нийлээд 25 мянга гаруй шалгуулагч ЭЕШ өгөх тооцоо гарчээ.

Өнгөрсөн жилээс ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгдөг болсон. Тус шалгалтын бүртгэл өнөөдрөөс ирэх сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ. Энэ онд төгссөн шалгуулагчид монгол хэл бичгийн шалгалтын бүртгэлийн дугаар, суудлын хуваарийг төгсч буй сургуулиараа дамжуулан авах бол өмнөх онд төгссөн шалгуулагчид зарласан хугацаанд www.eec.mn сайтаас хэвлэн авах боломжтой.

Энэ жил монгол хэл бичгийн шалгалтыг хоёр удаа авах ажээ. Эхний шалгалтыг ирэх сарын 21-нд, дахин шалгалтыг дөрөвдүгээр сарын 25-нд зохион байгуулах юм байна. ЕБС төгсөгчид болон их, дээд сургууль, коллежид элсэгчид монгол хэл бичгийн шалгалт өгснөөр ЭЕШ өгөх эрхтэй болох юм. Монгол хэл бичгийн шалгалтад 400-аас доош оноо авсан тохиолдолд дахин шалгалт өгнө.

Монгол хэл бичгийн шалгалт болон ЭЕШ-ын математик, физик, химийн хичээлийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 1 цаг 20 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн хугацаа 80 минут байх юм. ЭЕШ-ын хураамж шалгалт бүрт 5800, батламж карт 700 төгрөгийн үнэтэй. Бүртгэлийн хугацаа хангалттай учраас нэмэлт бүртгэл хийх боломжгүй гэдгийг Боловсролын үнэлгээний төвөөс сануулж байна.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:52

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:52


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.