Халаасны хулгайчдыг баяр өнгөртөл саатуулна гэв

Д.Тулга / Нийгэм

hulgaichСар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан хүн амын төвлөрөл ихтэй худалдааны төвүүдэд халаасны хулгайн гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа аж. Амралтын өдрүүдэд алба хаагчид Нарантуул худалдааны төв дээр эрчимжүүлсэн арга хэмжээ авч, тус төвийн цагдаагийн хэлтсийн судалгаанд байдаг 16 хүнийг хүний хөдөлгөөн ихэсдэг 12-18 цагийн хооронд түр саатуулан урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллажээ. Одоогийн байдлаар халаасны хулгайн гэмт хэрэг байнга үйлддэг 8 эрэгтэй, 8 эмэгтэйг баярын өдөр өнгөртөл саатуулахаар болсон талаар цагдаагийн эх сурвалж мэдээлэв.

Цагдаагийн байгууллагаас "Сар шинэ" нэгдсэн арга хэмжээ явагдаж байгаатай холбогдуулан хүний хөдөлгөөн ихтэй томоохон худалдааны төвүүд, олон нийтийн тээврийн хэрэгсэл болон үзэсгэлэн худалдаагаар их хэмжээний бэлэн мөнгөтэй явахдаа сонор сэрэмжтэй байхыг иргэддээ анхааруулж байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.