А.Энхтуул Азийн шатрын холбоонд урилгаар ажиллахаар болжээ

Д.Тулга / Спорт

Монгол хүн анх удаа Азийн шатрын холбоонд орж ажиллахаар болжээ. Тодруулбал, шатрын их мастер А.Энхтуул Азийн шатрын холбоонд урилгаар ажиллахаар болж, нэг жилийн гэрээ байгуулсан байна. Тэрээр ирэх сарын эхээр Арабын нэгдсэн Эмират улсын Абу-Даби хотыг зорино.

Азийн шатрын холбоонд орж ажиллахын тулд шатрын олон улсын цолтой байх мөн мэргэжил, гадаад хэлний мэдлэг гэх мэт шалгууруудыг хангасан байх ёстой ажээ. Харин их мастер А.Энхтуулын хувьд энэ бүх шалгуурыг хангасан байна. Түүний хувьд Орос, Англи, Хятад хэлээр ярьдаг, бизнесийн удирдлагын мэргэжилтэй юм.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.