Хакүхо М.Даваажаргалд “Монгол Улсын Соёлын элч” өргөмжлөл гардуулна

Д.Тулга / Улстөр

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Улаанбаатар-Токио чиглэлийн нислэгээр өнөөдөр Япон улсад хүрэлцэн очсон байна. Тус улсад хийж буй ажлын айлчлал “Номура Шокэн” компанийн Ерөнхийлөгч К.Нагаитай уулзах уулзалтаар эхэлж байгаа аж. Мөн Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны дэд ерөнхийлөгч К.Яжиматай уулзсаны дараа “Эн Эйч Кэй” телевизэд ярилцлага өгөх юм байна.

Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр Японы мэргэжлийн сумогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалд “Монгол Улсын Соёлын элч” өргөмжлөлийг гардуулах юм байна.

Ж.МАРАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.