Төрсөн хүүгээ 7000 доллараар худалджээ

Д.Тулга / Гадаад мэдээ

babyНэгэн хятад эмэгтэй шинээр мэндэлсэн үрээ 7000 доллараар зарсан хэргийг мөрдөн шалгаж байгаа талаар тус улсын хэвлэлд мэдээлжээ. Түүнийг Хуанг гэх бөгөөд эдүгээ 30 настай аж. Түүнд Хэнань мужийн иргэн Ян гэгч 42.000 юань өгч, хүүг нь авсан байна.

Бяцхан хүүгийн эмээ наймдугаар сард энэ талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад өгснөөр хэрэг илэрчээ. Эмээгийнх нь хэлснээр, Хуанг нь нөхөртэйгээ муудалцсаны дараа эцэг эх рүүгээ явна хэмээн гэрээ орхин оджээ. Хоёр сарын дараа эргэн ирээд, хүүхдээ нас барсан гэж хэлэхэд сэтгэл нь хямарсан шинж ажиглагдаагүй нь сэжиг төрүүлсэн аж. Холбогдох газрынхан шалгалт явуулсны дүнд хүүгээ зарсан болохыг нь тогтоожээ. Бяцхан хүү одоогоор аавынхаа ээж аавынд торниж буй юм байна. Хятад улсад хүүхдийн наймааны асуудал олон жилийн турш яригдаж буй аж.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.