М.Уранцэцэг дэлхийн шилдэг тамирчнаар шалгарчээ

Д.Тулга / Спорт

Олон улсын жүдо бөхийн холбоо спорт сонирхогчдын дунд онлайнаар 2014 оны шилдэг жүдочдыг шалгаруулах санал асуулга авчээ. Энэхүү санал асуулгад дэлхийн аварга М.Уранцэцэгийг шилдэг гурван жүдочны нэгээр нэрлэсэн байна. Мөн манай эмэгтэй шигшээ багийг шилдэг гурван багийн нэгээр нэрлэжээ. Фэйсбүүкээр дэлхийн 519.000 жүдо бөх сонирхогчид хандаж нийт таван ангиллаар шилдгүүдийг тодруулсан байна. Олон улсын жүдо бөхийн холбооноос шалгарсан тамирчдад тусгай гэрчилгээ, шагнал олгохоор болжээ.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.