Шилдэг есөн морин хуурч тодорлоо

Д.Тулга / Нийгэм

Ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх Икэл сан, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, Монголын морин хуурын төвөөс Ерөнхийлөгчийн морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх зарлигийн дагуу энэ оноос эхлэн мэргэжлийн байгууллагуудтай хамтран оны шилдэг хуурчдыг шалгаруулж, чансаагаар нь эрэмблэх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа аж. Мөн морин хуурыг сурах, түүгээр бахархах, төр ард түмний эв нэгдлийн билэгдэл, улс орны нэрийн хуудас болгон түгээн дэлгэрүүлэхээр олон ажил хийж хэрэгжүүлж байгаа юм байна. Морин жилийн есөн алдартан буюу шилдэг морин хуурчдыг ардын уламжлалт урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн шалгаруулсан бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хот хөдөөгийн шилдэг морин хуурчдад “МОРЬ ЖИЛИЙН ШИЛДЭГ МОРИН ХУУРЧ” батламж гардуулж ширэн цартай, адуунын сүүлэн чавхдастай морин хуур урлуулах эрхийн бичгээр шагнасан юм.

1. МУАЖ, Филармонийн морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Ц.Батчулуун

2. МУАЖ ҮДБЭ чуулгын гоцлол хөгжимчин Ч.Батсайхан

3. МУГБ, Хөгжим бүжгийн коллежийн морин хуурын багш Ё.Батбаяр

4. МУУГЗ ОХУ-ын Буриад улсын СГЗ Д.Нацагдорж

5. Монгол хөгжмийн зэмсэг урлаачдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, хөгжим урлаач Б.Энхболд

6. Завхан аймаг дахь ХБК-ийн морин хуурын багш С.Түмэнбаяр

7. Төв аймгийн “Монгол туургатан” театрын гоцлол хөгжимчин Х.Азжаргал

8. СУИС-ийн Бүжгийн Урлагийн сургуулийн морин хуурын багш П.Мөнхжин

9. “Домог” хамтлагийн морин хуурч Д.Шинэцог нар шилдгээр шалгарлаа.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.