“Шинэ үе” продакшн ослын талаар мэдэгдэл гаргажээ

Д.Тулга / Нийгэм

shine ue

Өвөрмонголд гарсан ослын талаар “Шинэ үе” продакшн албан ёсны мэдэгдэл хийжээ. Тодруулбал, “2015 оны энэ сарын 23-ны өглөө ӨМӨЗО-ны Зүүн үзэмчин хошуунаас Хайлаар хот руу нисэхээр онгоцны буудал руу “Шинэ үе” продакшны жүжигчид суудлын гурван автомашинд хуваагдаж суужээ. Арын машинд жүжигчин Т.Билгүүн, Р.Алтансүх, А.Энхжин нар хамтдаа нэг машинд сууж явсан байна. Гэтэл тэдний сууж явсан машины хажуугаас хүнд даацын чингэлэг ачсан машин хүчтэй мөргөж осол гарчээ. Уг ослын улмаас жүжигчин Т.Билгүүн газар дээрээ нас барж, жүжигчин А.Энхжингийн хавирга хугарсан. Р.Алтансүх доргилт авсан. Бид маш их харамсаж байна” хэмээн мэдэгдэл хийлээ.

Ж.МАРАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.