Жу Юн Хуа: Монголд хөрөнгө оруулалт хийх үнэхээр хэцүү юм байна

Д.Тулга / Эдийн засаг

Монголын хууль гараад хэсэг хугацааны дараа гэнэт өөрчлөгддөг, аливаа журам заавар нь үл мэдэгдэх хугацаагаар хойшлогддог. Өөрөөр хэлбэл, бизнес явуулах орчин нэлээд эрсдэлтэй бөгөөд тогтворгүй байна гэж гадныхан өгүүлсээр иржээ. Гадаадын хөрөнгө оруулалт манайд ус агаар шиг хэрэгтэй байна гэж нэг үе бид их ярьсан билээ. Өнөөдөр гадныхан нэлээд болгоомжилсон байдалтай байхаас гадна бидний хооронд зарим тохиолдолд үл ойлголцох зүйл гарсаар удаж буй юм.

Аль ч улсын хувьд айл гэрийн хаалгаар гадны хөрөнгө оруулалт орж ирэх нь аль аль талдаа ашигтай. Гадаадын хөрөнгө оруулалт эдийн засгийн өсөлтөд нөлөөлдөг, энэ өсөлтийг явуулдаг гэдгийг бодох хэрэгтэй. Одоогоос зургаан жилийн тэртээ Дорноговийн Хатанбулаг сумын Лугийн толгой гэдэг газар БНСУ-ын иргэн Жу Юн Хуа ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авч, хөрөнгө оруулалтаа хийж эхэлжээ. Үйл ажиллагаагаа эхлэх гэтэл Ашигт малтмалын газраас лицензийг нь хууль бусаар өөр компаний нэр дээр шилжүүлсэн байна.

Хоёр жилийн турш шүүхдэж явсны эцэст хууль бусаар тусгай зөвшөөрлийг нь хурааж авсан болохыг шүүхээс тогтоон, буцаан авчээ. Нийт нэг сая гаруй долларын хөрөнгө оруулж хийж, үйл ажиллагаагаа явуулах гэтэл дахиад тусгай зөвшөөрлийг нь цуцалчихсан аж. Одоо дахин шүүхдэлцэж буй ч хөрөнгө оруулсан мөнгөнийхөө талыг ч болов олж аваад, бушуухан нутаг буцахын мөрөөдөл болон яваатай таарлаа. Түүнтэй цөөн хором ярилцав. Тэрээр хэлэхдээ “Одоо Монголд хөрөнгө оруулахаа больё. Ер нь дампуураад дуусах юм байна” гэв.

cho-Монголд хөрөнгө оруулахаар ирээд багагүй хугацаа үджээ. Хууль эрх зүйн орчин ямар санагдав?

-Гадаадын иргэн Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх их хэцүү юм байна. Хэл ус ойлголцохгүй, юу болж байгаа үйл явцыг ч мэдэхгүй. Одоо энэ ажлыг дуусгавар болгомоор байна.

-Гурван жил гэдэг урт хугацаа. Энэ хооронд хэдэн удаа шүүхэд хандав?

-Анх 2009 онд Монголд ирсэн. Тусгай зөвшөөрөл аваад гурван жил шүүхдэлцсэн.

-АМГ танай компанид олгосон лицензээ хоёронтоо цуцалчихжээ. Яагаад цуцалсан талаар лавлахаар ямар хариу өгдөг вэ?

-Би монгол хэл сайн мэдэхгүй. Манай өмгөөлөгч энэ хэргийн талаар сайн мэдэж байгаа. Анх тусгай зөвшөөрлөө сэргээлгээд их баярлаж байлаа. Одоо дахиад ийм юм болчихлоо. Монголд ирээд их ч удлаа. Гадаад монгол гэж ялгалгүйгээр үйлчилдэг болвол зүгээр байна. Ямар нэг ажил хөөцөлдөж бүтээх, эрхлэхэд Монголд хугацаа их орох юм. Тэр нь их хэцүү. Манай авсан хайгуулын лицензийг хянаж шалгалгүй бусдад шилжүүлсэнээс их чирэгдэл үүссэн.

-Яагаад Монголд хөрөнгө оруулах санаа төрсөн юм бэ?

-2009 оноос хойш Монголд газрын ажил эхлүүлэхээр төлөвлөж байсан. 1998 онд анх Монголд ирж байлаа. Тухайн үед БНСУ-ын төрийн албанд ажилладаг, эрх мэдэлтэй байхдаа Монгол Улсад тусламж их үзүүлж, орон нутгаар их явдаг байсан. Монголын хөдөөний амьдрал их таалагдаж байсан. Тэгээд Монголд хөрөнгө оруулалт хийж, нэг юм эхлүүлье гэж бодож байлаа.

-Тухайн үедээ хөрөнгө оруулах хууль эрх зүйн орчны тухай судалж байсан биз дээ?

-Тэр үед компьютер Монголд сайн хөгжөөгүй байсан. Одоо компьютерээр бүхнийг харж хянаж болж байна.

-Мэдээж Монголд ирэхдээ хөрөнгө оруулж болох газар уу гэдгийг судалсан байх гэж асуулаа. Одоогийн нөхцөл байдлыг тэр үетэй харьцуулбал?

-Эрс өөр болсон.

-Манай улс хөрөнгө оруулагчдаа барьж тогтоохын талд ямар алхам хийгээсэй гэж та хүсч байна?

-Гадаадын хөрөнгө оруулагчдаа үргээх биш, илүү ойрхон ажиллаач ээ гэж хэлмээр байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭlicense


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.