Ц.Алдармаад 2 жил тэнсэн харгалзах ял оноолоо

Д.Тулга / Хууль

aldarmaaЭрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийг шүүн хэлэлцлээ. Шүүх бүрэлдэхүүн Ц.Алдармаад 3.5 жилийн ял оноон, энэхүү ялыг хоёр жилээр тэнсэхээр болсон шийдвэрээ танилцуулав.

2014 оны аравдугаар сарын 16-нд анхан шатны шүүхээс Ц.Алдармаад долоон жил 10 хоногийн хорих ял, Д.Оюунтуулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль төлөх шийдвэр гаргасан.

Ц.Алдармаа шийдвэрийг эсэргүүцэж, гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхэд хэргийг хянаж, анхан шатны шүүхэд буцаасан билээ. Энэ сарын 9-нд болсон шүүх хурлын үеэр прокуророос дахин шинжээчдийн баг томилж, хэргийг нягтлуулах хүсэлт гаргаснаар шүүх хурал хойшилсон юм.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.