Монголын Залуучуудын Нэгдсэн нам үүсгэн байгуулахаар хуралджээ

Д.Тулга / Улстөр

namӨнгөрсөн бямба гаригт Монголын Залуучуудын Нэгдсэн Намыг үүсгэн байгуулах Анхдугаар хурал "Туушин" зочид буудлын "Соёмбо" танхимд болжээ. Хуралд тус намыг үүсгэн байгуулагчид болон гишүүд төлөөлөгч 180 хүн оролцсон байна.

Тус хурлаар Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу намын бүтэц, дүрэм, мөрийн хөтөлбөрийг баталж, намын дарга, намын Ерөнхий нарийн бичгийн дарга, удирдах зөвлөл болон хяналтын байгууллагын гишүүдээ сонгожээ.

Одоогийн байдлаар нийслэл болон Сэлэнгэ, Дархан-Уул, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Хөвсгөл, Өвөрхангай, Орхон, Увс, Баян-Өлгий аймгуудаас нийт 900 гаруй хүн тус намд гишүүнээр элсээд байгаа аж.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.