ШӨХТГ, ХХЗХ харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Д.Тулга / Нийгэм

ayurХарилцаа холбооны салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх боломжийг бүрдүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, салбарын зах зээлийн талаарх мэдээ, мэдээлэл солилцох, хамтарсан сургалт семинар зохион байгуулах болон бусад хамтын ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан болон Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн нар харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

Мөн цаашид дээрх хоёр байгууллага 2015 онд хамтран найман төрлийн ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөгөө боловсруулан баталж, үүнийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ. Тус байгууллагуудаас хамтран хэрэгжүүлсэн ажлуудынхаа талаар олон нийттэд цаг тухай бүрт нь мэдээллэн ажиллах юм байна.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.