Таксины жолоочийн машиныг авах гэж аминд нь хүрсэн гэж мэдүүлжээ

Д.Тулга / Хууль

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэсвгэрт байрлах Улаанчулуутын хогийн цэгийн манаачийн байранд бусдад хутгалуулсан хүн тусламж хайж ирсэн бөгөөд яаралтай ГССҮТ-д хүргэсэн боловч шархаа даалгүй нас барсан харамсалтай хэрэг гарч, олны анхаарлын төвд байлаа. Талийгаач 22 настай М гэгч хүзүү нь хэрчигдсэн, цээж хэвлийдээ мэсний шархтайгаар амиа алдсан байсан бөгөөд тухайн өдөр халтуур хийж яваад ийн халдлагад өртжээ.

-ТАЛИЙГААЧИЙН БИЕД 7-8 МЭСНИЙ ШАРХ БАЙЖЭЭ-

Эх сурвалж, гэмт этгээдүүд талийгаачийг онц хэрцгий аргаар хөнөөсөн нь бие дээрх 7-8 ширхэг мэсний шархаас нь илт байсныг хэлж буй юм. Гэмт этгээдүүд М-ийн унаж явсан “Тоёото вилл” 2217 дугаартай машиныг аван хэргийн газраас зугтсаныг цагдаагийн байгууллагын албан хаагчид 72 цаг шуурхай ажилласны үр дүнд өчигдөр илрүүллээ. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар, гэмт этгээдүүдийг Улиастайгаас баривчилсан бол авч явсан машиныг нь Налайх дүүргийн гуравугаар хорооны нутаг дэсгэрээс олжээ.

-ТЭДЭНД 15-20 ЖИЛ ХОРИХ, ЭСВЭЛ ЦААЗААР АВАХ ЯЛ ТӨЛӨВЛӨЖЭЭ-

Уг аймшигт гэмт хэргийг тодорхой эрхэлсэн ажилгүй 1990 онд төрсөн, 25 настай, эрэгтэй Э болон 1993 онд төрсөн, 22 настай, эмэгтэй А нар үйлдсэн нь тогтоогдсон байна. Тэд анхны мэдүүлгээ өгсөн бөгөөд шунахайн сэдэлтээр ийм хэрэг хийсэн гэдгээ хүлээжээ. Тодруулбал “Таксины жолооч М-ийг огт танихгүй. Таксинд нь гар өргөж суугаад, машин болон мөнгийг нь авах гэж аминд нь хүрсэн. Түүний биед хоёр сая төгрөг байгаагүй. Тийм их хэмжээний мөнгө аваагүй. Зөвхөн машиныг нь авсан” хэмээн мэдүүлсэн байна.

Гэмт этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 91.2.7, 91.2.11-ээр Эрүүгийн хэрэг үүсгэн, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ. Эрүүгийн хуулийн 91.2.7-д “Уулгалан довтлох буюу дээрэмдэх хэргийг үйлдэхдээ хүнийг санаатай алах, 91.2.11-д бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл хүнийг санаатай алсан бол арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ” гэж заажээ.

Б.БУРМАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.