Японы хүсэлтийг Йордан улс хүлээн авчээ

Д.Тулга / Гадаад мэдээ

japan

Японы Засгийн газар “Исламын улс” зэвсэгт бүлэглэлийн шаардсан 200 сая ам.долларыг төлөөгүйн улмаас хэт даврагчид Харуна Юкаваг цаазаар авсан харамсалтай явдал болсон билээ. Тиймээс Кенжи Готогийн амийг аврахын тулд Японы зүгээс Йорданы эрх баригчдаас тусламж хүссэн юм. Учир нь “Исламын улс” зэвсэгт бүлэглэл Харуна Юкаваг цаазласныхаа дараа Кенжи Готогоор Йорданы шоронд хоригдож буй хэт даврагч эмэгтэйгээр солилцох саналыг Японы Засгийн газарт тавьсан.

“Исламын улс” бүлэглэлийн солилцоо хийхийг хүсч буй хэт даврагч эмэгтэй нь 2005 онд Йорданы нийслэл Амман хотод тэсрэх бөмбөг бүхий халдлага үйлдсэн аж. Йорданы Засгийн газар“Исламын улс” зэвсэгт бүлэглэлийн барьцаанд буй нисгэгч Муаз аль-Касасбех аль-Каидагийнгишүүн хэт даврагч эмэгтэйг солилцохыг зөвшөөрчээ. Йорданы парламентын төлөөлөгч Мухаммадаль-Момманийн мэдээлснээр “Исламын улс бүлэглэл” дэслэгч Муаз аль-Касасбехийг барьцаанаас суллаж, эсэн мэнд хүлээлгэн өгвөл Иракийн хэт даврагч эмэгтэйг шоронгоос суллахад бэлэн байна гэсэн байна.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.