Венесуэл АНУ-ын эсрэг хориг тавьжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

venesuelВенесуэлийн эрх баригчид АНУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсан байна. Тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро хэлэхдээ “Америк манай улсын дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцоод олон жил болж байна. Тиймээс бид тус улсаас манай улсад суух дипломат албаны хүмүүсийн тоог хязгаарлах болсон. Тус улсын иргэд Венесуэлд ирэхдээ зайлшгүй виз авах өргөдөл гаргах ёстой” гэв.

Хориг арга хэмжээний хүрээнд АНУ-ын экс Ерөнхийлөгч Жорж Бурш, Дэд ерөнхийлөгч асан Дик Чэйни, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Жорж Тенет болон Венесуэлийн Засгийн газарт ажиллаж байсан хэд хэдэн хүнийг Венесуэлд дипломат айлчлал хийхийг хоригложээ.

Эдүгээ Венесуэл улсаас АНУ-д 17 дипломатч ажилладаг бөгөөд АНУ-аас Венесуэлд 100 гаруй дипломатч ажилладаг байна. Николас Мадуро АНУ-аас ажиллаж буй дипломат албаны хүмүүсийн тоог хамгийн багадаа 17 хүнээр цөөрүүлнэ гэдгээ амлажээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.