Э.Идэрхүү шилдэг ширэн бээлийтнээр шалгарчээ

Админ / Спорт

Энэ сарын 4-нөөс 7-нд Унгар улсын Дебрецен хотод Иштван Бочкаин нэрэмжит Олон улсын “А” зэрэглэлийн 59 дэх удаагийн тэмцээн болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлж эрэгтэйчүүдийн шигшээ багийн найман тамирчин хүч үзсэнээс 48 кг-ийн жинд оролцсон ОУХМ Г.Ган-Эрдэнэ мөнгө, 52 кг-ийн жинд спортын мастер А.Нурлан хүрэл, 56 кг-ийн жинд ОУХМ Э.Идэрхүү алт, 64 кг-ийн жинд ОУХМ Б.Чинзориг алт, 69 кг-ийн жинд ОУХМ Б.Түвшинбат алт, 81 кг-ийн жинд С.Эрдэнэбаяр хүрэл медаль тус тус хүртлээ.

Унгараас Монголын шигшээ багийн тамирчид 3 алт, 1 мөнгө, 2 хүрэл медалийн амжилтаар тэмцээнийг өндөрлүүлж, 20 орноос багийн дүнгээр тэргүүн байр эзэлсэн байна. Тус тэмцээний шилдэгийн шилдэгээр Э.Идэрхүү шалгарчээ.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.