”Саусгоби сэндс”-ийн экс удирдлагуудын шүүх хурал үргэлжилж байна

Д.Тулга / Хууль

35 тэрбумын татвараас зайлсхийсэн байж болзошгүй "Саусгоби сэндс" компанийн экс удирдлагуудын хэргийг шүүх хурал дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ хэрэгт "Саусгоби сэндс" компанийн гүйцэтгэх захирал Жастин Капла, тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Филиппин улсын иргэн Хиларион В.Кажуком ЖР, санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвид нарыг шүүгдэгчээр татсан билээ. Энэ сарын 22-нд болсон шүүх хурлын үеэр улсын яллагчийн зүгээс хуралд шинжээч нарыг оролцуулах, шүүгдэгчдийн зүгээс шинжээч болон гэрч нарыг оролцуулах, орчуулагчийн тоог нэмэх хүсэлт тавьснаар хурлыг энэ сарын 28-ныг хүртэл хойшлуулаад байсан юм. Шүүх хурал өнөөдөр мөн үргэлжилж байгаа аж. Энэхүү хэрэг нь гэрч, хохирогч олонтой ээдрээт хэрэг тул эцэслэхэд багагүй хугацаа шаардагдаж байгаа тул шүүх хурлыг ийн үргэлжлүүлэхээр болсон байна. Энэ хэргээс улбаалан "Саусгоби сэндс" ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө болон Хаан, Голомт, Худалдаа Хөгжлийн банкин дахь дансуудыг нь битүүмжилсэн байдаг.

Б.БУРМАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.