Дэлхийн цомд өрсөлдөх тамирчдын нэрс тодорчээ

Д.Тулга / Спорт

Ирэх гуравдугаар сарын 7-8-ны өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотноо Дэлхийн цомын төлөө эмэгтэй багуудын тэмцээн болно. Тус тэмцээнд оролцох манай багийн бүрэлдэхүүн тодорчээ.

Багийн бүрэлдэхүүнд:

48 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл /Орхон аймаг, ”Хангарьд” клуб/,

53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Сумьяа /”Замчин” спорт клуб, ДАШТ-ний мөнгөн медальт/,

55 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер С.Бямбацэрэн /”Аврагч” спорт хороо/,

58 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор /”Цастын Барс” клуб/,

60 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд /”Алдар” спорт хороо, дэлхийн аварга/,

63 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Батцэцэг /”Хилчин” спорт хороо, олимпийн хүрэл медальт, ДАШТ-ний алт, мөнгөн медальт, оюутны универсиад наадмын аварга/,

69 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаа /Төмөр замын Цагдаагийн хэлтсийн офицер, “Алтай констракшн” компанийн бөх, ДАШТ-ний 3 хүрэл медальт, азийн аварга/,

75 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Бурмаа /Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсийн офицер, ДАШТ-ний мөнгө, хошой хүрэл медальт/, олон улсын хэмжээний мастер Г.Наранчимэг /”Хилчин” спорт хороо, азийн наадмын аварга/ нар барилдахаар болжээ.

Багийн даргаар МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж явах бол дасгалжуулагчаар эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр, Гавьяат дасгалжуулагч З.Дүвчин, Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар нар явах юм байна. Манай баг “Б” хэсэгт ОХУ, Украин, Шведийн багуудтай өрсөлдөх бол “А” хэсэгт Япон, Польш, АНУ, Азербайжаны багууд барилдана. Дэлхийн цомын төлөө тэмцээнд Г.Наранчимэг, Б.Шоовдор нар анх удаа зодоглож байсан бол Э.Сумьяа хоёр дахь, Э.Нарангэрэл, С.Цэрэнчимэд нар гуравдахь, С.Батцэцэг дөрөв дэх, О.Бурмаа, С.Бямбацэрэн нар тав дахь, О.Насанбурмаа долоо дахь удаагаа оролцож байгаа юм ажээ.

Д.ТҮВШИН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.