Аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар түрүүлэв

Д.Тулга / Спорт

buhБилгийн тооллын XVII жарны "галзууруулагч" хэмээх модон хонь жилийн сар шинийн баярт зориулсан "Бөхийн баяр" цуврал таван барилдааны нэг аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.

Жил бүр Дашчойлин хийдтэй хамтран зохион байгуулдаг Майдар бурханы авшиг түгээх баярын энэхүү барилдаанд аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргал, Ш.Мөнгөнбаатар, А.Алтанхуяг, Т.Баттөмөр, С.Ариунбилэг, Н.Жаргалбаяр, Б.Одгэрэл, О.Гантулга, Ба.Батжаргал, аймгийн арслан Б.Хашбат, Б.Батхуяг, Г.Баасандорж, О.Мөнхтөр, М.Бадарч, П.Баярхүү, Д.Амаржаргал, Л.Шинэбаатар, Б.Баатарцол нарын тэргүүтэй аймаг цэргийн цолтой 256 бөх зодоглов.

Аймгийн арслан 76, аймгийн заан 23, аймгийн харцага 32, аймгийн начин 87, сумын шилдэг заан 38 барилдсан бөгөөд барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Жавхлант дэвжээ, Энгүй тал компаний бөх аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат Бөхбилэгт дэвжээний бөх аймгийн арслан Ч.Ганзориг үзүүрлэлээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.