Л.Пүрэвсүрэн, Ри Сү Ен нар албан ёсны хэлэлцээ хийв

Д.Тулга / Улстөр

heleltseeГадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Гадаад хэргийн сайд Ри Сү Ентэй 2 дугаар сарын 23-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн урилгыг нь хүлээн авч Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаад талархал илэрхийлээд энэхүү айлчлал нь хоёр улсын өндөр дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэсэн байна.

БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Сү Ен Солонгос, Монголын ард түмэн хүнд хэцүү цагт тогтоосон түүхэн найрамдалт харилцаатайг дурдаад улс төрийн найрсаг харилцаандаа тулгуурлан эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх, НҮБ, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний хүрээнд хоёр улс харилцан бие биенээ дэмжиж ажиллах, Гадаад хэргийн яамд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой буйгаа мэдэгдсэн байна.

Үүний хариуд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн БНАСАУ-тай бүхий л салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэхэд бэлэн байгаагаа дурдан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г БНАСАУ-ын талаас дэмжин төлөөлөгч оролцуулж ирсэнд талархал илэрхийлэн, Солонгосын хойгийн асуудлыг энхтайваны замаар шийдвэрлэхэд Монгол Улс бүхий л түвшинд дэмжлэг үзүүлэн ажиллах болно гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Э.ЭГШИГЛЭНheleltseeheleltsee


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.