Сар шинээр зохистой хооллохыг зөвлөж байна

Д.Тулга / Эрүүл мэнд

Эрүүл мэнд, Спортын яамнаас сар шинийн баярыг тохиолдуулан зохистой хооллолт, хоол боловсруулах замын өвчинтэй холбоотой мэдээлэл хийлээ. Монголчууд энэ баяраар ердийн үеэсээ хэд дахин их өөх тос, илчлэгийг богино хугацаанд хоол хүнснээсээ авдгийг эмч мэргэжилтнүүд онцолж байна. Мөн хоорондоо зохицохгүй олон төрлийн идээ ундыг хэрэглэх нь бий. Үүнээс болоод илүүдэл жин, цөс, нойр булчирхай, ходоодны өвчин сэдэрч, халдварт болон хордлого өвчин эрс нэмэгдэж, эмнэлгүүдийн ачаалал ихэсдэг ажээ. Тиймээс сар шинээр зохистой хоолохыг Эрүүл мэнд, спортын яамнаас зөвлөж байна.

Монгол улсын хүн амын дунд илүүдэл жин, таргалалт сүүлийн жилүүдэд эрчтэй нэмэгдэж 54.4 хувьд хүрсэн гэсэн тоо гарчээ. Тиймээс иргэд бууз, мах, салат, хиам идсэнийхээ дараа шинэ ногооны салат ялангуяа ногоон навчит ногоонууд /бууцай, чинцай, яншуй, брокколи байцаа, ногоон сонгино, бүх төрлийн байцаа, салатны навч, ногоон чинжүү/ давамгайлсан салатыг түлхүү идэх хэрэгтэй гэлээ.

М.АМАРЖАРГАЛ

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:50

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:50

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.