Сувоны иргэд Монголд 100 га газарт 10 мянган ширхэг мод тарина

Д.Тулга / Гадаад мэдээ

suvonБНСУ-ын Сувон хотын иргэд 2011 оноос Монгол улсад мод суулгах, тарих ажлыг өөрсдийн хөрөнгөөр хийж эхэлжээ. Тэд “Цөлжилт ихээхэн явагдаж буй Монгол улсын газар нутгийн багахан хэсэгт ч гэсэн мод тарин ургуулж, цөлжилтийг багасгах үйлсэд гар бие оролцож байна” хэмээн мэдэгдсэн.

Өнөөдрийн байдлаар Сувон хотын иргэд болон хотын захиргааны газар Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт 20 га газар, 20 мянган ширхэг мод тариад байгаа ажээ. Ирэх 2016 оны сүүл гэхэд Эрдэнэ сумын 100 га газарт 10 мянган ширхэг мод тарих төлөвлөсөн байна. Ирэх дөрөвдүгээр сарын эхээр Сувон хотын иргэд, оюутан нийлсэн 80 хүн Монголд ирэхээр болжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.