С.Оюун: ИЗНН засгаас гарахгүй

Д.Тулга / Улстөр

oyun

Н.Алтанхуягийн Засгийн газраас эхлэн ИЗНН-ын зүгээс АН-ыг түшин хамтарч байсан. Мөн засаг унасны дараа АН тэдэнтэй 2012 онд хийсэн гэрээгээ үргэлжлүүлэн ажиллахаар болсон билээ. Гэтэл парламентад хоёр суудалтай гэх шалтгаанаар тэдэнд сайдын суудал хүртээгээгүй. Үүнд ИЗНН хэл ам хийлгүй, дуугүй байж, хүлээцтэй хандан, нэг сайдын суудлаа найр тавьсан. Үүнийх нь оронд нэг дэд сайд, нэг Төрийн нарийн бичгийн даргын квот олгоно хэмээн Ерөнхий сайд амалсан байдаг.

Засгийн газраас гаргасан дээрх шийдврээс үүдэн тэдэнд нэг Төрийн нарийн бичгийн даргынх нь суудлыг өгөхгүй болсонд дургүйцэн мөн засгаас гарна гэдгээ АН-ынханд сануулсан гэсэн мэдээлэл бий.

Мөн ИЗНН-ын 15 жилийн ой, намын их хурал ирэх гуравдугаар сарын дундуур болно. Үүгээр намын даргаа сольж магадгүй гэсэн таамаглал яригдаж байна. ИЗНН засгаас гарах эсэх талаар УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга С.Оюунтай холбогдож тодрууллаа.

-Шинэ Засгийн газар байгуулагдаад хоёр сар гаруйн хугацаа өнгөрлөө. ИЗНН-ыг засгаас гарна гэсэн мэдээлэл явах боллоо. Та ямар хариулт хэлэх вэ?

-Одоогоор албан ёсоор ийм шийдвэр гараагүй байна. Намын гишүүд ямар байр суурьтай байгааг сайн мэдэхгүй юм. Өөр өөр бодолтой хүмүүс байгаа л байх. Нэгдсэн шийдэлд бол хүрээгүй. Өмнөх Засгийн газартай ч бид хамтарсаар ирсэн. Одоогийн Засгийн газрыг цааш нь ажиллуулах боломжийг нь олгох хэрэгтэй болов уу гэж бодож байна. Намын даргын хувьд хэлэхэд ИЗНН засгаас гарахгүй гэдгийг хэлье. Гэхдээ нам дотор ийм бодолтой хүн байгааг үгүйсгэхгүй л дээ.

-Удахгүй ИЗНН-ын 15 жилийн ой, их хурал болно. Энэ хурлаар уг асуудлыг ярилцах уу?

-Ирэх сарын дундуур намын их хурал хуралдана. Гэхдээ засгаас гарна гэсэн яриа яригдахгүй байх. Намын гишүүдийн байр суурийг мэдээж сонсолгүй яахав. Нэгэнт ажлаа эхлүүлээд явж байгаа Засгийн газартай цаашид гэрээнийхээ дагуу ажиллана л гэж бодож байна.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.