Нарантуул ОУХТ хоёр долоо хоног амарна

Д.Тулга / Нийгэм

narantuulМонгол түмний баяр Цагаан сарыг угтан амралтгүй ажилладаг үйлчилгээний байгууллагуудын зарим нь баярын дараа богино бус хугацаагаар амардаг. “Нарантуул” ОУХТ битүүнд 19.00 цаг хүртэл ажиллаад, энэ сарын 19-нөөс 26-ныг дуустал амрах юм байна. Харин “Хархорин” битүүнд 19.00 цаг хүртэл ажиллаад энэ сарын 19-нөөс 23-ныг дуустал амрах аж. “Барс” 1, 2 зах битүүнд 19.00 цаг хүртэл ажиллаж, энэ сарын 19-нөөс 22-ныг дуустал, “Хүчит шонхор” битүүнд 07.00-13.00 цаг хүртэл ажиллаж, энэ сарын 19-нөөс 25-ныг дуустал амрах юм байна. “Да хүрээ трейд” зах битүүнд 09.00-15.00 цаг хүртэл ажиллаж, энэ сарын 19-23–ныг дуустал амрахаар болжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.