Япон, Солонгос БНХАУ-ын төрийн тэргүүнүүд уулзана

Д.Тулга / Гадаад мэдээ

korea

БНХАУ, Япон болон БНСУ-ын төрийн тэргүүнүүдийн гурван талт уулзалтыг зохион байгуулах талаар хэлэлцэж эхэлжээ. Тус улсын төрийн тэргүүнүүд сүүлийн гурван жилд хамтарсан уулзалт хийгээгүй аж. Япон, БНХАУ, БНСУ-ын гурван талт уулзалтаар бүсийн газар нутгийн маргаан болон бусад асуудлаар хэлэлцэх юм байна. Үүнтэй холбогдуулж гурван улсын Гадаад хэргийн сайд нар энэ сард багтан Сөүл хотноо уулзана гэж БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд И Кюн Су мэдэгдлээ. Зүүн Хятадын тэнгис дэх арлын эзэмшлийн маргааны улмаас БНХАУ болон Японы харилцаа муудсан юм. Ялангуяа Японы Ерөнхий сайд Шинзо Абэ 2013 онд Японоор Сенкаку аралд зочилж, дайны дурсгалд хүндэтгэл үзүүлсэн нь маргааныг бүр ч хурцатгасан. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Япон болон БНХАУ-ын тал улс төр, дипломат болон аюулгүй байдлын харилцаагаа аажмаар сэргээх нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн байна. Хэдий тийм боловч БНХАУ-ын Төрийн тэргүүн Си Зинпинь болон Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нарын уулзалт таагүй уур амьсгалд болж өнгөрсөн.Тиймээс энэ удаад хамтын харилцаагаа шинэ түвшинд хүргэх боломж хэмээн ажиглагчид үзэж байна.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.