Авто худалдааны цогцолборт дуудлага худалдаа зохион байгуулна

Д.Тулга / Нийгэм

tovНийслэлийн Засаг даргын Тамгын газраас Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Авто худалдааны цогцолбор”-ын зарим байршилд дуудлага худалдаа зохион байгуулахаар болсон байна. Дуудлага худалдаа ирэх гуравдугаар сарын 5-ны өдөр нээлттэйгээр зохион байгуулах бөгөөд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл даргалан явуулах аж.

Харин дуудлага худалдаанд оролцогсдын хүсэлтийг гуравдугаар сарын 2-ны өдөр буюу худалдаа болохоос гурав хоногийн өмнө Нийслэлийн Өмчийн харилцааны газар битүүмжилсэн бүртгэлтэй хайрцгаар хүлээн авах юм. Улмаар дуудлага худалдаа эхлэхээс 30 минутын өмнө хайрцгийг хаах аж. “Авто худалдааны цогцолбор”-т худалдаа үйлчилгээний зориулалтаар 13 байршилд газар зарахаар болоод байгаа юм.

М.АМАРЖАРГАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.