Шилдэг 10 бүтээн байгуулалт тунаж үлдлээ

Д.Тулга / Нийгэм

”Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналд нэр дэвшсэн бүтээн байгуулалтаас их оноо авсан эхний арван бүтээн байгуулалтыг шалгаруулж Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулсан байна.

Үүнд, Яармагийн гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртэлх 17.1 км хатуу хучилттай авто зам, Улаанбаатар хотын ундны усыг нэмэгдүүлэх "Гачуурт эх үүсвэр" төсөл, Оюутолгой бүтээн байгуулалт, Дулааны 4 дүгээр цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 123 МВт-аар өргөтгөх төсөл, НВЦ ХХК-ийн "Баян шувуу" төсөл, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйлдвэрлэл, АПУ ХК-ийн Сүүний үйлдвэр, "Хөтөлийн цемент шохой" ХХК-ийн үйлдвэрлэл, "Энержи ресурс" ХХК-ийн үйлдвэрлэл, Гацуурт ХХК-ийн газар тариалан, мал аж ахуйн салбарт хийж буй техник, технологийн шинэчлэл тунаж үлдлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч дээрх арван бүтээн байгуулалтаас 3 хүртэлх бүтээн байгуулалтыг сонгон, зарлиг гаргаж шагнах бөгөөд шагнал олгох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн бичвэр бүхий цомыг сар шинийн баярыг тохиолдуулан Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд гардуулах юм.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.