АТГ-ын дэд даргад Ц.Нямдоржийг дэмжив

Д.Тулга / Улстөр

atg

Авилгатай тэмцэх газрын дэд дарга Б.Хурцыг Тагнуулын Ерөнхий газрын даргаар томилсноос хойш АТГ-ын дэд даргын суудал эзгүйдээд байсан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АТГ-ын дэд даргад Ц.Нямдоржийг томилуулах саналыг УИХ-д өргөн барьсан байна. Ц.Нямдорж 2013 онд АТГ-ын Гүйцэтгэх албаны даргаар томилогдсон бөгөөд тус албаны тасгийн даргаар ажиллаж байсан аж. АТГ-ын дэд даргын албан тушаалд төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай , сүүлийн 5 жилийн хугацаанд улс төрийн албан тушаар эрхэлж байгаагүй иргэн байх ёстой байдаг байна. Ерөнхийлөгч Ц.Нямдоржийг энэ шаардлагыг хангасан хэмээн үзэж байгаа аж. Тиймээс уг асуудлыг өнөөдөр байнгын хороодоор хэлэлцэж дэмжжээ.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.