А.Ганбаатар Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч боллоо

Д.Тулга / Спорт

Монголын хөлбөмбөгийн холбооны IV их хурал өнөөдөр “Соrporate” зочид буудалд болж байна. Тус хуралд 21 аймаг, нийслэл дүүрэг, клубүүдээс сонгогдсон 52 төлөөлөгч оролцож холбооныхоо ерөнхийлөгчийг дөнгөж сая сонголоо. Тус холбооны Ерөнхийлөгчөөр 29 хүний саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар сонгогдлоо. Уг санал хураалтад 52 хүн оролцсноос нэг санал хүчингүй байжээ. Одоо дэд ерөнхийлөгчөө сонгох санал хураалт явагдаж байна.

А.Ганбаатар нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажилладаг. МХБХ-ны холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлагатай. Өнгөрсөн хугацаанд холбооны ерөнхийлөгч нь ажлаа өгөхөд үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Сэтгүүлч, олон нийтийн харилцаа судлаач, эрхзүйч мэргэжилтэй. АНУ-ын Индианагийн их сургуульд мастер хамгаалсан. Англи, Герман, Орос хэлтэй. “Арвис” клубын эзэн.

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.