“Цагаан сар 2015” үзэсгэлэн нээгдлээ

Д.Тулга / Нийгэм

ideeХХААЯ, Аж үйлдвэрийн яам, НЗДТГ-ын хамтран зохион байгуулж буй “Цагаан сар-2015” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Үндэсний үйлдвэрээ сурталчлах, дэмжих, импортын бүтээгдэхүүний хэрэглээг багасгах зорилготой “Үндэсний Үйлдвэрлэлээ дэмжицгээе” уриатай зохион байгуулж буй эл үзэсгэлэнд хүнсний 48 томоохон үйлдвэр, сүү цагаан идээ үйлдвэрлэгч 30 аж ахуй нэгж, нийт 78 гаруй аж ахуйн нэгж, хүнсний үйлдвэр эрхлэгчид оролцож байгаа юм.

Уг арга хэмжээг нээж ХХАА-н сайд Р.Бурмаа “Сүүлийн жилүүдэд газар тариалан, мал аж ахуйн салбарт төрөөс хэрэгжүүлж буй бодлого, манай малчид, тариаланчид, хүнс үйлдвэрлэгчид салбарын хамт олны идэвх чармайлт, бүтээлч хөдөлмөрийн үр дүнд мал сүргийн чанар сайжирч, тариалалтын тоо хэмжээ нэмэгдэж, хүнсний аж үйлдвэрүүдэд орчин үеийн дэвшилтэт технологи нэвтэрснээр бүтээгдэхүүний чанар жилээс жилд сайжирч байна. 2014 онд 51,9 сая мал тоологдож, 518,7 мянган тн үр тариа, үүнээс 489,4 мянган тн буудай, 164 мянган тн төмс, 102,2 мянган тн хүнсний ногоог тус тус хураан авснаар хүн амын мах, гурил, хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангалаа.

Энэхүү үзэсгэлэн худалдааны үеэр үндэсний үйлдвэрийн ололт амжилт, техник технологи, бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, хэрэглэгчдэд үйлдвэрлэгчээс шууд худалдан авах, төрийн болон төрийн бус байгууллагууд аж ахуйн нэгж, иргэд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрдэж, цаашдын салбарын хөгжлийг эрчимжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэсэн монголчуудын сайхан үг бий. Удахгүй гурван саяулаа болно. Монгол айл бүрийн өргөө гэрт баяр хөөр, аз жаргал ундарч, идээ будаа эд хэрэгслээр элбэг дүүрэн эрүүл энх байхын өлзийтэй байхын ерөөл өргөн дэвшүүлье” гэлээ.

Монголын уламжлалт Цагаан сарын баяраар дотоодын үйлдвэр эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр баярын ширээгээ засч, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээр хайртай дотны хүндээ гарын бэлэг барьж үндэсний хувцсаар гангарахыг зохион байгуулагчдын зүгээс уриалж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын 9 дэх жилдээ уламжлал болгож зохион байгуулж буй эл үзэсгэлэн худалдаа нь нийслэлийн зургаан дүүрэгт гарч байгаа юм.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.