Сураггүй болсон онгоц Антарктидыг чиглэсэн гэв

Д.Тулга / Гадаад мэдээ

2014 оны гуравдугаар сарын 8 ны өдөр Куала-Лумпураас Бээжинг чиглэн хөөрөөд сураггүй болсон “Малайзын Эйрлайнез" компанийн “Боинг-777” онгоц тухайн үед Антарктидыг чиглэсэн байх магадлалтай гэх шинэ таамгийг шинжээчид гаргаад байна. Учир нь шинжээчид хиймэл дагуулаас авсан мэдээлэлд задлан шинжилгээ хийснээр ийм дүгнэлтэд хүрээд байгаа аж.

МН370 нислэгийн онгоц тухайн үед чиглэлээ гурван ч удаа өөрчилсөн байдаг. Эцэст нь өмнө зүг буюу Антарктидыг зорин ниссэн бололтой. Урьд нь тус онгоцыг Энэтхэгийн далайд унасан байх магадлалтай хэмээн үзэж олон сарын турш эрлийн ажлыг явуулсан ч ямар нэгэн ул мөр олоогүй билээ.

Шинжээчдийн үзэж буйгаар онгоц хяналтын самбараас сураггүй болсны дараа хэдэн цагийн турш нислэг үйлдсэн байдаг. Энэ үед онгоц гурван ч удаа эргэлт хийж амжсан. Дараа нь өмнөд зүг буюу Антарктидыг чиглэн явсан гэж үзэж байгаа аж. Өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээр Малайзын Засгийн газраас уг хэргийг золгүй явдал гэж үзэн онгоцонд байсан бүх хүмүүсийг албан ёсоор нас барсан гэж зарласан юм. “Боинг 777” онгоцонд нисэх багийн 12 гишүүнээс гадна 14 орны 227 зорчигч явсан гэдэг албаны мэдээлэл байдаг.

О.ЭНХ

malaysia


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.