Б.Мөнхзаяа Рио-гийн олимпод оролцох эрхээ авлаа

Д.Тулга / Спорт

“Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд IV байрт орсон амжилтаараа 42 км 195 метрийн зайг 2.38.48 цагт туулж, Монгол Улсын дээд амжилтыг эвдээд зогсохгүй "Рио де Жанейро-2016" олимпийн наадамд хурдаа сорин оролцох болзлыг хангажээ. Марафон гүйлтийн 15 дахь удаагийн Ази тивийн АШТ энэ сарын 25-нд Хонконг хотноо боллоо.

Энэ тэмцээнд дасгалжуулагч Б.Төрбатын удирдлага дор эрэгтэйчүүдийн 42 км 195 метрийн зай буюу марафоны төрөлд 11 улсын тамирчидтай өрсөлдсөнөөс ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны тамирчин Ж.Олонбаяр 2.22.49 цагийн амжилтаар хүрэл медалийн болзол хангажээ.

Харин олимпийн их наадмын марафоны эмэгтэйчүүдийн ангилалд 2 цаг 40 минутаас дотогш амжилтыг үзүүлсэн тамирчид оролцох эрхтэй гэсэн заалт ёсоор ОУХМ Б.Мөнхзаяа 2016 оны олимпийн наадамд хурд хүчээ сорих бүрэн эрхтэй болж байна.

Д.ТҮВШИН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.