Өлсгөлөн зарлагсдыг албадан буулгажээ

Д.Тулга / Нийгэм

“Босоо хөх Монгол” ТББ, "Ноён уулаа авръя" хөдөлгөөнийхөн Хэлмэгдэгсдийн хөшөөний урд өлсгөлөн зарлаад 13 хонож байна. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид шаардлага хүргүүлсэн бөгөөд ямар нэгэн хариу өгөхгүй бол хуурай өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдээд байсан. Харин өчигдөр оройноос эхлэн өлсгөлөнгийн хуурай хэлбэрт шилжжээ. Мөн гэр барих зөвшөөрөл өгөхгүй байсан бөгөөд өчигдөр орой гэрээ барьсан байсан юм. Гэсэн ч 23-24-нд шилжих шөнө тэднийг цагдаагийн албан хаагчид хүчээр тарааж гэрийг нь буулгаж өлсгөлөн зарлагчдыг машинд суулгаад авч явжээ. Өмнөх өдрийн шөнө нь цагдаа нар тэдэнд тарах шаардлагыг тавьж байсан бөгөөд энэ удаад өлсгөлөн зарлагчдыг хүчээр тарааж буй юм байна.

Ж.МАРАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.